ТАНИЛЦ: Шинээр томилогдсон САЙД НАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон САЙД НАР

/2022.08.29/ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тэрээр:

-Засгийн газрын одоо байгаа гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүдээс найман сайд томилох санал оруулсан. Түүнчлэн ЗГ-ын өдөр тутмын ажлыг хурдан шуурхай болгох, тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдыг гаргахаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Тиймээс намын УЗ-ийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжсэн гэлээ.

Шинээр томилогдсон сайд нар:

  • ЗГХЭГ-ын даргад Д.Амарбаясгалан,
  • ЗТХ-ийн сайд С.Бямбацогт,
  • Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал,
  • УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар,
  • ЭХ-ийн сайд Б.Чойжилсүрэн,
  • ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун,
  • ХНХ-ын сайд Д.Сарангэрэл,
  • ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг томилохоор МАН-ын УЗ болон бүлэг нэгдсэн шийдвэрт хүрчээ.

Яамгүй буюу асуудал эрхэлсэн сайд:

  • Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар – Ж.Сүхбаатар
  • Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар –Б.Бат-Эрдэнэ нарын нэрийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ.

Харин нэр нь дурдагдаагүй бусад сайд нар албан тушаалдаа үлдэж байгаа юм байна.

БХБ-ын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа
БХБ-ын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.