БХБ-ын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБ-ын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа

May be an image of 1 person and standing

/2022.08.29/: Сайд Б.Мөнхбаатар өнөөдөр зураг төслийн үйл ажиллагаа эрхэлдэг аж нэгж байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Хот байгуулалт, зураг төслийн салбарын бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, зураг төсөлд тулгамдаж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Мөн тус хэлэлцүүлгийн үеэр Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Хот байгуулалт, зураг төслийн институт нь шинээр үүсэн байгуулагдаж буйтай холбоотой тус институтийн үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонсож, санал зөвлөмжүүд гаргалаа.

May be an image of 5 people and people standing

Барилга хот байгуулалтын сайд уулзалтын үеэр Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоон байгуулах нөр их ажлын суурийг бэлтгэж, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгч, цаашид шинэ суурьшлын бүсүүдэд Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно гэдгийг хэллээ.

Сайд Б.Мөнхбаатар мөн хот байгуулах ажил нь газрын судалгаа, шугам сүлжээ, дэд бүтэц, техник-эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн хайгууль судалгаа, геодезийн зураглал зэрэг бүхий л зүйлийг нарийвчлан тооцсон ажлын зургаас эхэлнэ гэдгийг онцлож байсан юм.

May be an image of 2 people and people standing

Монгол улсын зураг төслийн салбарт өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшил давамгайлсан 811 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 500 мянга гаруй барилгын зурган болон бүртгэлийн мэдээлэл бий.

Салбар яамнаас тус мэдээллийг засварлаж, өгөгдлийн санг байгуулан 3 болон 4 хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын системтэй холбосон дундын мэдээллийн санг байгуулж, байгууллага хоорондын уялдааг ханган ажиллаж байна.

May be an image of 2 people, people sitting and people standing

Энэ мэтчилэн сайн туршлагыг нэвтрүүлэн их өгөгдлийн сан байгуулан цахимжуулж нэг платформ дээр ажиллах, эвлэлдэн нэгдэх, түншлэх, төлөвлөлтийн нийцэл, уялдааг хангах хүрээнд цаашлаад Улс орны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зураг төслүүдийг боловсруулах, тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарах гарцыг олох зорилгын дор энэхүү уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, ахмад архитекторууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Эх сурвалж: БХБЯ

Улаанбаатар хот, АНУ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо
Улаанбаатар хот, АНУ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.