Монгол-Турк оюутнуудын туршлага солилцох хөтөлбөр Улаанбаатар хотноо эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол-Турк оюутнуудын туршлага солилцох хөтөлбөр Улаанбаатар хотноо эхэллээ

May be an image of 9 people, people standing and text that says ""moHroл-TypK yлcblH xamTblH aжиллaraa" TaBTaй mopилHo yy TECRÜBE PAYL AŞIM PROGRAMI 2022 IMOĞOLİSTANI ÖĞRENCİSİ-İLE "Herş 1 A"

/2022.08.29/: Хөтөлбөрийн хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Тогооч, талх нарийн боовны ангийн оюутнууд Бүгд найрамдах Турк Улсын 10 оюутны хамт үндэсний хоолны онцлог уламжлалын талаар харилцан бие биедээ зааж, хамтдаа хийж, нөхөрлөн ёс заншлаасаа суралцах юм.

Хоёр улсын оюутнуудын туршлага солилцох хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Оюутнуудад харилцан туршлага судлах боломж олгосон энэ хөтөлбөр онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглээд, “Аливаа сургалтын хамгийн гол зүйл нь мэдэх чадах зүйлээ бусадтай хуваалцах явдал юм. Энэ арга хэмжээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон ажилд түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол, Турк оюутнууд идэвхийлэн бие биеэсээ суралцаж, сайхан дурсамж бүтээхийг хүсье” гэлээ.

May be an image of 3 people, people standing and indoor

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв Туркийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ТИКА/-тэй 2022 оны нэгдүгээр сард хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд 2022 оны зургаадугаар сард тогооч, талх нарийн боов, үйлдвэрлэлийн ангийн сургалтын дадлагын баазыг сайжруулан 35 нэр төрлийн 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж бүхий зориулалтын анги танхим бэлэн болгоод байна.

Оюутан солилцооны хөтөлбөр мөн ТИКА-гийн дэмжлэгтэйгээр дээрх хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна.

May be an image of 7 people, people standing, food and indoor

Арга хэмжээнд ТИКА-ийн Улаанбаатар дахь дэд хөтөлбөр зохицуулагч Желан Атмажа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга С.Баярбат нар оролцож оюутнуудад амжилт хүслээ.

May be an image of 3 people, people standing, food and indoor

Эх сурвалж ХНХЯ

Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ
Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.