/2021.08.19/: Хамгийн сүүлийн үеийн COVID-19 давалгаа нь хүүхдүүдэд тийм ч таатай бус байна. Сая сая хүүхдүүд хичээл нь аль хэдийн эхэлчихсэн байгаа бол бусад нь ойрын хугацаанд хичээл нь эхлэх гэж байна.
АНУ даяар 12-оос доош насны 50 сая хүүхдүүд COVID-19 вакцинд хараахан хамрагдаагүй.
Вирусын дэгдэлтийг зогсооход вакцин чухал болохыг одоо бүгд ойлгож байгаа бөгөөд энэ намар хичээл сургууль эхэлсэнтэйгээр холбогдуулан эцэг эх, багш, хүүхдийн эмч нар 12-с доош насны хүүхдүүдийн вакцинжуулалт хэзээ эхлэхийг мэдэхийг хүсч эхэлжээ.
Вакцинжуулалтын хугацаа нь тодорхойгүй байгаа ч засгийн газар болон вакцин үйлдвэрлэгчид бидэнд тодорхой ойлголт, зөвлөмжийг өгчээ.
Вакцины туршилт хийх ёстой ба эхний ээлжинд компаниуд туршилтанд оролцогчдыг бүртгэх, эмнэлзүйн туршилт хийх, мэдээлэл цуглуулах ба цуглуулсан мэдээллээ засгийн газарт өгөх ёстой бөгөөд хоол хүнс, эмийн удирдлагын газар /FDA/ тухайн компаниудад ямар төрлийн өгөгдөл, хичнээн хэмжээтэй, хэдий хугацаанд хэрэгтэйг хэлэх ёстой.
FDA яаралтай тусламжийн үед хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-өөс тухайн улсын эмч, олон нийтийн эрүүл мэндийн байгууллагуудад вакциныг хэзээ, хэрхэн ашиглах талаар зөвлөмж өгөх ёстой.
Pfizer-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, тус компани нь 5-11 насны бүлгийн вакциныг есдүгээр сарын эцсээр, 6 сартайгаас дээш насны бүлэгт зориулсан вакциныг арванхоёрдугаар сараас хэрэглэх хүсэлтээ тун удахгуй гаргахаар төлөвлөж байна гэв. Энэхүү мэдэгдлийн дараа Moderna-ийн хэвлэлийн төлөөлөгч "Энэ оны сүүлээр буюу 2022 оны эхэн үед бэлэн болно" гэж хэлсэн юм.
Хүүхдэд зориулсан вакцины клиник туршилтууд шинэ оролцогчдыг хүлээн авахаа болиход эхний алхам эхэлнэ. Үүний дараа компанийн судлаачид туршилтыг үнэлж эхлэх ажээ.
Өнөөдрийн байдлаар Pfizer болон Moderna аль аль нь туршилтанд ороцогчдыг бүртгэсэн хэвээр байна. Өнгөрсөн сарын сүүлээр Нью-Йорк Таймс сонинд Pfizer, Moderna нар FDA-ийн захиалгаар бага насны хүүхдүүдийн дунд эмнэлзүйн туршилтанд хамрагдах үе шатыг өргөтгөж байгаа гэж мэдээлсэн.
Учир нь агентлаг ховор гаж нөлөөг илрүүлэх дээжний хэмжээ хангалттай бус байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн. Тус агентлагийн шүүмжлэгчид, түүний дотор Америкийн Хүүхдийн Эмнэлгийн Академийн удирдлагууд илүү олон оролцогчийн эрэлт хэрэгцээ үүсэж байгаа нь зөвшөөрлийн үйл явцыг шаардлагатай хугацаанаас илүү удаашруулж сунгах нь хүүхдүүдэд вакцин хийхгүй удсанаас үүдэлтэй гарах хохирол, хор хөнөөлийг уртасгаж байна хэмээн буруутгаж байна.
Йелийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Саад Омер хэлэхдээ түүний клиник туршилтанд ажиллаж буй хэд хэдэн найз нөхөд, хамт ажиллагсад эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа гэж хэлсэн тул туршилтын ажил удаашруулахгүй байж магадгүй ажээ.
Америкт байгаа бүх хүүхэд вакцин хийлгэх эрхтэй болсон ч бүгд вакцинд хамрагдахгүй байх. Учир нь хоёр сарын өмнөх байдлаар нэг судалгаанд хамрагдсан 3-11 насны хүүхдүүдийн эцэг эхийн тэн хагас нь хүүхэддээ вакцин тариулахгүй байх магадлалтай гэж хариулжээ.
Энэ хооронд тахлын үед сурч мэдсэн стратегиуд болох маск зүүх, чанартай агааржуулалт хийх, ойр ойрхон шинжилгээ өгөх, мөн аль болох олон насанд хүрэгчид болоод өсвөр насныхныг вакцинд хамруулснаар бага насны хүүхдүүдийг аюулгүй байлгах юм.
Эх сурвалж: theatlantic.com