Монголын түүх хичээлээр ЭЕШ эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын түүх хичээлээр ЭЕШ эхэллээ

/2021.08.19/

Өнөөдөр их дээд сургуульд элсэн орох эрхээ олж авах төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Арван нэгэн жил сурч мэдсэн зүйлээ бататган А4-ийн цаасан дээр хэвлэсэн тэрхүү жижиг дугуйг тойруулан будахад айж мэгдэх зүйл байхгүй хэмээн зөвлөе.

БҮТ-өөс анхааруулсны дагуу шалгалт өгөх ангидаа:

  • Ном, дэвтэр, мноорог цаас, гар утас, чихэвч, ухаалаг цаг, тосон бал, харандаа, тооны машин, цаасан болон электрон толь бичиг, гарын авлага, дуу хураагуур, томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготоямар нэг зүйлийг авч орохгүй байгаарай.
  • Шалгалтын байрандаа цагийн хуваарийн дагуу ирж, орох хэсгээр нэвтрээрэй.
  • Шаардлагатай бичиг баримтаа мартуузай. Иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх чинь хэрэгтэй шүү.
  • Зуны сүүл сарыг ч хэлэх үү. Гадаа зэврүүн хүйтэн байгаа тул эрүүл мэндээ бодоод дулаан хувцаслаарай. Өнөөдөр өдөртөө +17 градус, бага зэргийн аадартай байгаа шүү.

Өнөөх бичиг баримтаа үзүүлээд нийтийн тээрвээр үнэгүй зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн БҮТ-өөс шалгалтаа өгөх үзэг харандаагаар хангаж өгч байгаа юм.

Нийт элсэгчиддээ амжилт хүсье. Найман зуун оноо бүр та бүгдийнх байг.

Apple компани түүхэн дэх хамгийн муу PR-аа хийжээ
Apple компани түүхэн дэх хамгийн муу PR-аа хийжээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.