Нийтийн тээврийн салбарт жолооч дутагдалтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн салбарт жолооч дутагдалтай байна

/2022.08.26/: Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.

Хуралдаанаар нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр танилцууллаа.

Тэрбээр “Шатахууны үнийн өсөлт, инфляцийн түвшин, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний өссөн. Үүнтэй холбоотойгоор “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалд орж байна. Үндсэндээ энэ салбарт ажиллах жолооч байхгүй байна. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй” гэсэн юм.

Машин цагийн зардлын тарифыг батлуулах тухай НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ

“Улаанбаатар” явган аяллын фестиваль маргааш болно
“Улаанбаатар” явган аяллын фестиваль маргааш болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.