М.Нандин-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нандин-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

/2022.08.26/: Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ оны өсвөр үеийнхний Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. М.Нандин-Эрдэнэ таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай даваанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсжээ. Сонирхуулахад, тэрбээр Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.

Өсвөр үеийн ДАШТ-д оролцож буй Монголын бөхчүүд:

Хөвгүүдийн

  • 50 кг: Ч.Төгөлдөр
  • 55 кг: Ж.Энхсайхан
  • 60 кг: М.Анар
  • 66 кг: Б.Бат-Эрдэнэ
  • 73 кг: Б.Шинэтулга
  • 81 кг: Б.Гансүх
  • -90 кг: А.Энхбаяр
  • +90 кг: Т.Мөнгөн-Эрдэнэ
  • +90 кг:О.Гэрэлтбаяр

Охидын

  • 44 кг: Ж.Энхбулаг
  • 48 кг: Ж.Анударь
  • 48 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 52 кг: Т.Ариунзаяа
  • 57 кг: Г.Мөнхтуяа
  • 63 кг: Д.Есүй
  • +70 кг: Б.Ням-Эрдэнэ нар оролцож байна.

Эх сурвалж: БТСУХ

Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ
Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ
 
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.