СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна

/2022.08.25/ Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25-ны өдрийн байдлаар Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна.

Мөн 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 онд хамгийн их эрэлттэй байгаа программчлалын хэлнүүд-1
2022 онд хамгийн их эрэлттэй байгаа программчлалын хэлнүүд-1
 
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.