Программчлалын хэл гэдэг нь хүмүүс компьютерээр ямар нэг даалгавар гүйцэтгүүлэх заавар өгөхдөө ашигладаг харилцааны хэрэгсэл юм.
Тухайлсан нэг үйлдлийг гүйцэтгүүлэх программыг зохиохдоо эдгээр хэлнүүд нь өөр өөрсдийн онцлог бүхий “өгүүлбэрийн бүтэц” ашиглана. Программ хангамжийн мэргэжил нь одоогоор хамгийн ирээдүйтэй хэмээн тооцогдож байгаатай маргах хүн үгүй биз ээ. Судалгаанаас үзэхэд, 2028 он гэхэд программчлалтай холбоотой ажлын байрууд 21 хувиар өсөх тооцоотой байна.
Wikipedia дээрээс хайж үзэхэд нийтдээ 700 гаруй программчлалын хэл ашиглагддаг гэсэн мэдээлэл ч гарч ирдэг. Энэ олон хэлнүүд дундаас алийг нь сонгон суралцахаа шийдэх нь нилээн ярвигтай асуудал байж мэдэх юм. Одоо байгаа энэ олон хэлнүүд дундаас алийг нь сонгохоо мэдэхгүй байтал жил ирэх тусам шинэ шинэ хэлнүүд нэмэгдсээр л байна.
Гэхдээ танд ийм асуудал тулгараад байгаа бол анхаарлаа наашаа хандуулна уу. Ажлын байрны олдоц, ирээдүйн эрэлт, бизнесийн шаардлага, чадамж зэргээс нь хамааруулан, хамгийн шилдэг гэсэн 5 программчлалын хэлийг танилцуулъя.
- Python
Python-ийг программчлалын хэлний ирээдүй гэлцэх нь ч бий. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд, нийт хөгжүүлэгчдийн 80 хувь нь уг хэлийг өөрийн ажлын гол хэрэгслээ болгосон гэсэн мэдээлэл байна. Учир нь Python нь хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан буюу data science, машин сургалтын процесст өргөнөөр ашиглах боломжтой сангуудыг өөртөө агуулдаг. Мөн анхлан суралцагчдад хамгийн “ээлтэй” хэл гэж тооцогддог билээ.
Python нь дараах онцлог давуу талуудтай:
- Суралцах, код бичихэд хялбархан
- Маш олон төрөл зориулалтаар ашиглах боломжтой функцийн сангуудыг өөртөө багтаасан
- Java болон C хэлний онцлогуудыг багтаасан Jython, CPython зэрэг хувилбаруудтай
- GUI(Graphic User Interface) дэмждэг
- Python дээр суурилан ажилладаг компаниуд: Intel, Facebook, Spotify, Netflix гэх мэт.
- Java
Java бол хамгийн хүчирхэг программчлалын хэл бөгөөд нийт 3 тэрбум гаруй төхөөрөмжид ашиглагддаг. Java нь яах аргагүй өнөө цаг үеийн трэнд технологи бөгөөд суурин компьютер, гар утасны аппликэйшн, вэб хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан, үүлэн технологийн аппликэйшнүүд зэрэг болон өөр бусад олон зориулалтаар өргөнөөр ашиглагддаг. Java хэлийг бүрэн эзэмшсэнээр санаанд багтамгүй өндөр цалин, өсөн дэвших гайхалтай боломжууд, мэргэжлийн нэр хүнд олж авах боломжтой.
Уг хэлний онцлогууд нь:
- Олон платформд зохицон ажилладаг, обьект хандалтат программчлалд суурилсан
- Бүтээмж, гүйцэтгэл, аюулгүй байдлын хувьд бусдаас илүү
- Хамгийн найдвартай хэл
- Java дээр суурилан ажилладаг компаниуд: Amazon, Adobe, Flipkart, Instagram гэх мэт
- JavaScript
JavaScript бол вэб орчин дахь хамгийн алдартай хэлнүүдийн нэг юм. Нийт вэбсайтуудын 97 орчим хувь нь хэрэглэгчдэд харагдах тал дээрээ JavaScript ашигласан байдаг гэсэн судалгааны дүн гарсан байна.
- Бичиглэлийн зохион байгуулалт сайтай тул ажлын бүтээмж нэмэгдүүлж, кодыг уншихад хялбар болгодог
- Сурахад хялбар бөгөөд ажлын байрны эрэлт ихтэй
- Олон платформд зохицон ажиллаж, вэб браузэртэй маш сайн тохирч ажилладаг.
- JavaScript ашигладаг топ компаниуд: Microsoft, Uber, PayPal, Google, Walmart гэх мэт
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд компаниудын 72 хувь нь JavaScript хөгжүүлэгч хайж байгаа ажээ.
- Kotlin
Kotlin бол хэд хэдэн платформуудад зориулан аппликэйшн хөгжүүлэхэд ашигладаг хэл юм. Нийт андройд хөгжүүлэгчдийн 60 хувь нь энэ хэлийг ашигладаг ба хамгийн хурдан түгэн дэлгэрч буй программчлалын хэлний жагсаалтад тогтмол 4-р байр эзэлж байна. Kotlin-ий зарим онцлогуудаас дурдвал:
- Товч бөгөөд тодорхой код бичиглэлтэй.
- Аюулгүй байдлын нэмэлт сайжруулалттай
- Java хэлтэй харьцуулахад 20 хувиар бага код бичигддэг
- Төрөл бүрийн платформуудын хооронд 100% асуудалгүй, шилжин ажилладаг
- Kotlin ашигладаг компаниуд: Pinterest, Uber, Trello, Amazon гэх мэт.
- R
R бол статистик болон график мэдээлэлд зориулсан программчлалын хэл юм. Тиймээс энэ хэлийг статистикчид, өгөгдөл олборлогчид, өгөгдлийн шинжилгээ хийдэг хүмүүс өргөнөөр ашигладаг. Өгөгдлийн шинжилгээ, санхүүгийн байгууллагууд, харилцаа холбооны салбарт чухал ач холбогдолтой хэл юм.
- Интерактив графикт зориулан өргөтгөсөн сангуудтай
- Обьект хандалтат программчлалын хэл
- Платформ хооронд шилжин ажиллахыг дэмждэг
- Өргөтгөх боломж маш өндөр
- R хэлийг ашигладаг топ компаниуд: Flipkart, Amazon, Google, LinkedIn
Хөдөлмөрийн зах зээл дээр R хэлний хөгжүүлэгчдийн эрэлт маш өндөр байгаа тул түүнийг эзэмшиснээр таныг маш сайхан ирээдүй хүлээн байх магадлалтай.
Эх сурвалж: geeksforgeeks