ШУУД: Ирэх долоо хоногт автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Ирэх долоо хоногт автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

/2022.08.25/ Энэ сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөн оролцуулах шийдвэр гарлаа. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ гэлээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн:

-Улаанбаатарт зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 440 мянга давсан байна. Тэгэхээр автомашины хөдөлгөөн 8 км/цаг-аас доош болж тэг зогсолт болох эрсдэлтэй байна. Тиймээс тэгш, сондгойгоор зорчуулахаас өөр аргагүй байдалд хүрч энэ шийдвэрийг гаргалаа гэв.

  • Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцно.
  • Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

“Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлнэ
“Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.