ДЭМБ-ААС МОНГОЛЫН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ САЙШААВ
 

ДЭМБ-ААС МОНГОЛЫН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ САЙШААВ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Монгол Улс тамхины хэрэглээг бууруулах зорилготой Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл баталсанд баяр хүргэжээ.

Тэрээр “Монгол Улсад тамхины хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах зорилготой тамхины хяналтын шинэ хуулиудыг баталсанд баяр хүргэе. Энэ бол Монголын ард иргэдийн эрүүл мэндийн төлөөх том амжилт юм. Тамхи хэрэглэгчдийн тоо цөөрөх нь тамхинаас шалтгаалсан өвчлөл буурч, илүү олон хүн эрүүл амьдрах боломж бүрдэнэ гэсэн үг” хэмээн бичсэн байна.

УИХ-аас энэ аравдугаар сарын 16-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

Уг шинэчлэлээр электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгож, залуучуудын хэрэглээг өдөөж буй амт, үнэрт хязгаарлалт тогтоож, тамхины бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, хяналт, хариуцлагыг чангатгах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Монгол Улсад жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээний улмаас нас бардаг. Тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа хүүхэд, залуучуудыг никотины хамаарлаас хамгаалах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Н.Ука

Өнөөдөр УИХ-ын зургаан байнгын болон дэд хороо хуралдана
Өнөөдөр УИХ-ын зургаан байнгын болон дэд хороо хуралдана
 
Парис болон бусад хотын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
Парис болон бусад хотын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.