Монгол Улс Дэлхийн банкны НЭН ЯДУУ орнуудад туслах сангийн хандивлагч болжээ
 

Монгол Улс Дэлхийн банкны НЭН ЯДУУ орнуудад туслах сангийн хандивлагч болжээ

Монгол Улс Дэлхийн банкны нэн бага орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг Олон улсын хөгжлийн ассоциацын (IDA) санд анх удаа хандивлагч орон болжээ. Дэлхийн банкны мэдээлснээр, Монгол Улсын парламент тус сангийн 21 дэх удаагийн санхүүжилтийн хүрээнд 4.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хандивлах шийдвэрийг баталсан байна.
Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүн болсноос хойш тус байгууллагаас нийт 1.62 тэрбум ам.доллароос давсан хөгжлийн санхүүжилт авчээ. Уг санхүүжилт нь зам тээвэр, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарын төслүүдийг дэмжихэд чиглэж байсан юм. Харин 2020 оны долдугаар сард Монгол Улс Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй санхүүжилт авах ангиллаас гарч, дунд орлоготой орнуудад санхүүжилт олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны харилцагч болсон байна.

Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, Монгол Улс өмнө нь тус сангийн дэмжлэгийг хүртэж байсан туршлагадаа үндэслэн ядуурлыг бууруулах, улс орнуудын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хөнгөлөлттэй санхүүжилт чухал үүрэгтэйг ойлгодог хэмээн онцолжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциац нь дэлхийн бага орлоготой 78 оронд буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт олгодог байгууллага юм. Тус сангийн санхүүжилтийг гурван жил тутам шинэчилдэг байна.

Эх сурвалж: Дэлхийн банк

TDB банкны шинэчлэл иргэдэд хүндрэл учруулж байна
TDB банкны шинэчлэл иргэдэд хүндрэл учруулж байна
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.19
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.19
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.