
Орон нутаг, аймаг нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр 2026 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн мэдээллээр улсын хэмжээнд хоногийн хугацаанд нийт 22 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үүний 5 нь нийслэлд, 17 орон нутагт байна. Үүнээс нийслэлд буюу Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1 нийт 5 дуудлага, мэдээлэл. Харин орон нутагт Сэлэнгэ-4, Хөвсгөл аймаг-3, Увс аймаг-4, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-2, Булган аймаг 1, Төв аймаг 1, нийт 17 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Байгаль орчны зөрчил, мэдээлэл бүртгэх 24 цагийн 117 тусгай дугаарт 2026 оны 10 дугаар сарын 8-15-ны өдрийг хүртэл 431 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлүүлэх зорилгоор нийт 10 аймаг, нийслэл холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 27 баавгайг аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.