8 хүний биед халдсан хутгатай этгээдийн мэдээллийг ДЭЛГЭЖЭЭ
 

8 хүний биед халдсан хутгатай этгээдийн мэдээллийг ДЭЛГЭЖЭЭ

Өмнөд Солонгост хутгатай этгээд олон нийтийн газар иргэдийн биед халдсан хэрэг энэ сарын 13-ний өдөр гарсан. Уг хэргийг үйлдсэн этгээдийн хувийн мэдээллийг баасан гарагт олон нийтэд зарлажээ.

Уг этгээдийг Чой Чүн Рак гэдэг бөгөөд 59 настай. Гэмт хэргийн хэрцгий байдал, хохирлын ноцтой үр дагавар болон сэжигтний гэм бурууг нотлох хангалттай баримт байгаа зэргийг харгалзан үзээд түүний хувийн мэдээллийг ил болгох шийдвэрийг Цагдаагийн байгууллагаас ийнхүү гаргасан байна.

Сэжигтэн хоёр гартаа хутга барин хүмүүс рүү халдаж, нийт 10 хүнийг алахыг завдсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй. Халдлагын улмаас найман хүн гэмтсэн бөгөөд нэг эмэгтэй зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдэж, өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна.

Гэмт этгээд өмнө нь архинаас гаргах эмчилгээ болон сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эдгээр эмчилгээнүүд үр дүнгүй байсан учир ийнхүү гэмт хэрэг үйлдэхээр болсон хэмээн мэдүүлээд байгаа аж. Түүнчлэн сэжигтэн өмнө нь нийт 10 удаа эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан бөгөөд тэдгээрийн хоёр нь хүн алахыг завдсан хэрэг байжээ.

Томуугийн улиралд 4490 ор үе шаттайгаар дэлгэнэ
Томуугийн улиралд 4490 ор үе шаттайгаар дэлгэнэ
 
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.