Томуугийн улиралд 4490 ор үе шаттайгаар дэлгэнэ
 

Томуугийн улиралд 4490 ор үе шаттайгаар дэлгэнэ

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Эрүүл мэндийн яамны холбогдох газар, нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний улирлын бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөөц, хүчин чадал болон салбар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Томуугийн улирлын бэлэн байдал:

▪️ 2026 оны аравдугаар сарын 16-ны байдлаар томуугийн эсрэг дархлаажуулалтад 403,803 хүн буюу зорилтот бүлгийн 80.8 хувь хамрагдаад байна.

▪️ Өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан улсын хэмжээнд нэмэлт 4,490 орыг үе шаттай дэлгэхээр төлөвлөж, эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуурын нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

▪️ Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулах зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

Уулзалтаар өвчлөлийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, зорчигчдын эрүүл мэндийн тандалтыг сайжруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцэв.

Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хамгаалах, томуугийн улирлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ
 
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.