“Акуа Гарден“-ий хэргийг хяналтын шатны шүүхэд шилжүүлжээ
 

“Акуа Гарден“-ий хэргийг хяналтын шатны шүүхэд шилжүүлжээ

“Акуа гарден”-ы гэх тодотголтой буюу “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.1 болон 2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Харин Улсын дээд шүүхийн 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу гэж дүгнэжээ. Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Үүний дагуу давж заалдах шатны шүүх 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр хэргийг дахин хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна
ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна
 
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.