ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна
 

ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна.

Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанаа томилогдож, ажлаа хүлээн авчээ
Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанаа томилогдож, ажлаа хүлээн авчээ
 
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд АЖИЛЛАНА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.