Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанаа томилогдож, ажлаа хүлээн авчээ
 

Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанаа томилогдож, ажлаа хүлээн авчээ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Амарсанааг тус газрын даргаар томилжээ.

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа 2026 оны 10 дугаар сарын 16-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авч, байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалтыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах аж.

Баатарын Амарсанаа нь Барилгын инженер мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Улсад 31 жил, төрийн албанд 5 жил ажилласан туршлагатай. Орчуулагч-инженер, эрчим хүч, барилгын салбаруудад удирдах түвшинд ажилласан туршлагатай. Тэрбээр,

  • 1997-1998 он хүртэл ТЭЦ-3-ийн шинэтгэлийн төсөлд инженер ° 2008 - 2009 “Монинжбар” ХК-д инженер
  • 1998-2001 он хүртэл Нийгэм ахуйн барилга групп ТББ-н Гүйцэтгэх захирал
  • 2000 онд “Эрдэнэт ГОК”-ийн шинэтгэлийн төсөлд oрчуулагч инженер
  • 2005-2006 он хүртэл Барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн үндэсний төвд хэлтсийн дарга ° 2000-2002 Баярс констракшн ХХК-д инженер
  • 2011-2024 он хүртэл “Н Эй Би Пропертийз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2018-2019 он хүртэл Хот, суурины yc хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн орон тооны бус зохицуулагч
  • 2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагч
  • 2025 онд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх
  • 2026 оноос одоог хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ.

Т.Шинэбаярыг цагдан хорьсон захирамжийг хүчингүй болгож, суллалаа
Т.Шинэбаярыг цагдан хорьсон захирамжийг хүчингүй болгож, суллалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.