
Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдлын дагуу өнгөрсөн бямба гарагт 48 цагийн хугацаатай баривчилсан бөгөөд прокурорын саналын дагуу даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьж байсан билээ.
Уг шийдвэрийг эсэргүүцэж, Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Гомдлын дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцэж, Т.Шинэбаярыг цагдан хорьсон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, түүнийг суллажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.