НБОГ хүрэн баавгайнаас сэрэмжлүүлэх самбарын ТЕНДЕР зарлалаа
 

НБОГ хүрэн баавгайнаас сэрэмжлүүлэх самбарын ТЕНДЕР зарлалаа

Нийслэлийн Байгаль орчны газар хүрэн баавгайнаас сэрэмжлүүлэх самбар хийх ажлын тендер зарлажээ.

Он гарснаас хойш баавгай уулнаас бууж ирсэн 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан НБОГ-аас сэрэмжлүүлэх самбар хийх ажил санаачлаад байгаа бөгөөд тендер зарлаж байгаа тухайгаа "Нийслэлийн Байгаль орчны газар нь “Иргэдэд хүрэн баавгайнаас анхааруулсан сэрэмжлүүлсэн самбарын эх бэлдэх, самбар хийх, байршуулах” ажлыг гүйцэтгүүлэх тул мэргэжлийн байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна" гэжээ.

Нийт 6 сая төгрөгийн өртөгтэй энэхүү сэрэмжлүүлэх самбарыг энэ сарын 19-ний өдөр гэхэд хүлээлгэн өгч, нийслэлийн ногоон бүсүүдэд байршуулах аж.

Одоогийн байдлаар баавгай иргэдийн иргэдийн эд хөрөнгө рүү халдсан, айлын гэр, хашаа хороог нь нураасан, машин руу халдсан, зарим тохиолдолд мал барьсан, нохой барьсан 40 орчим тохиолдрол бүртгэгдээд байгаа. Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй 12 тохиолдол гарсан тул одоогийн байдлаар нийт 20 баавгайг устгаж, аюулгүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар УОК мэдээлээд байна.

“Чингис хааны өндөрлөг” цогцолбор дахь хөшөөг Домгийн нэгэн хувилбар хэмээжээ
“Чингис хааны өндөрлөг” цогцолбор дахь хөшөөг Домгийн нэгэн хувилбар хэмээжээ
 
Оюу толгойн ногдол ашгийн САНАЛ АСУУЛГА эхэлжээ
Оюу толгойн ногдол ашгийн САНАЛ АСУУЛГА эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.