
Вьетнамын цагдаа нар аравдугаар сарын 5-нд Хоа Кыонг дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран Монгол Улсын иргэн, 36 настай Эрдэнэмөнхийн Бархасыг баривчилжээ. Э.Бархас нь Монголын цагдаагийн байгууллагын хүсэлтээр Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан залилангийн гэмт хэрэгтэн юм.
Э.Бархас өнгөрсөн оны аравдугаар сард Вьетнамд нэвтэрч, эхлээд Хо Ши Мин хотод амьдарч байгаад Дананг хот руу шилжсэн нь тогтоогджээ. Тэрбээр аравдугаар сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл Хоа Кыонг дүүргийн нэгэн байранд бүртгүүлэн амьдарч байсан аж. Баривчлагдсаныхаа дараа Интерполын мэдээллээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Вьетнамын цагдаагийн байгууллага хэрэгтэнг илрүүлж, баривчлан, холбогдох улсын эрх бүхий байгууллагуудад хүлээлгэн өгсөн нь олон улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж байгааг онцолсон байна.
Эх сурвалж: Vietnam News


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.