
Өнөөдөр баавгайд бариулсан хүмүүсийн ар гэр болон Улсын харцага Г.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.
Улсын харцага Г.Ганхуяг "Баавгайд бариулсан эмэгтэй Нарангэрэлийн гэрийг нь араас нь цоолж орсон. Нарангэрэл эгчийн гавлын яс нь хугаралт, цөмрөлттэй. Эрүүний яс нь хугарсан. Орон гэргүй болсон.
Гэрийг нь зүгээр л зомгол болгочихсон. Бүтэн хана үлдээгүй аймшигтай болсон байна лээ. Биеийн байдал нь хүнд шөнийн бүтэн ёолж хонож байгаа. Гурван хүүтэй, хэдэн малтай. Гурван хүү нь миний хажууд сууж байна. Малаа маллаж явсан жирийн иргэн. Тугалын хашаа гэрийнх нь хажууд байхад шууд гэр лүү нь дайрсан байгаа юм" гэв.
Мөн энэ хүнд нөхцөл байдалд Монголын ард түмний сайхан сэтгэл шаардлагатай байгааг онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.