Хоёр хоногт хүрэн баавгайтай холбоотой 62 тохиолдол бүртгэгджээ
 

Хоёр хоногт хүрэн баавгайтай холбоотой 62 тохиолдол бүртгэгджээ

2026 оны 10 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Үүнээс Завхан аймгийн 9 суманд 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан 3 тохиолдолд баавгайг аюулгүй болгожээ.

Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл батлагдаагүй.

Улсын тусгай хамгаалалттай газруудад 6 дуудлага бүртгэгдэж, байгаль хамгаалагчид эргүүл, хяналт хийж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох байгууллагууд дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна.

Иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэл түгээхгүй байж, баавгай үзэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдэгдэнэ үү.

Иргэд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Д.Сумъяабазар: Миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх О.Баасанхүү чамд байхгүйг анхааруулчихъя!
Д.Сумъяабазар: Миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх О.Баасанхүү чамд байхгүйг анхааруулчихъя!
 
Монгол, Саудын Араб эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол, Саудын Араб эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.