
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Ерөнхийлөгчийн сонгуульд "Үндэсний эвсэл"-ээс Д.Сумъяабазар, МАН-аас Г.Занданшатар, АН-аас О.Цогтгэрэл нэр дэвших нь тодорхой болсон бололтой" гэж өөрийн цахим хуудасдаа нийтэлсэн байдаг. Харин энэхүү нийтлэлд Хотын дарга асан Д.Сумъяабазар дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр, "УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвших магадлалтай гэх агуулгатай зүйл сошиалд бичиж, зарим сайт түүнийг нь эх сурвалжгүйгээр хуулбарлан түгээж байна. Сүүлдээ зарим сайтууд ИЗНН-аас дэвших магадлалтай ч гэх шиг. Уйддаг юм уу яадаг юм гэдэг билүү.
Би Монгол Ардын Намын гишүүн хэвээрээ. Хот хариуцсан нарийн бичгийн албан үүргээ ч хашиж байгаа.
Хүний өмнөөс улс төрийн шийдвэр гаргаж, хаанаас нэр дэвшүүлэхийг нь хүртэл зарладаг шинэ ажилтай болсныг чинь мэдсэнгүй, О.Баасанхүү анд аа.
Чи өөрийнхөө таамгийг хүссэнээрээ ярьж болно. Харин миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх чамд байхгүйг анхааруулчихъя" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.