Хойд Солонгос зүүн эрэг рүүгээ хэд хэдэн баллистик ПУУЖИН харвав
 

Хойд Солонгос зүүн эрэг рүүгээ хэд хэдэн баллистик ПУУЖИН харвав

Хойд Солонгос даваа гарагт зүүн эрэг рүүгээ хэд хэдэн баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. Хамтарсан штабын даргын газрын мэдэгдэлд орон нутгийн цагаар 09:20 цагт Пхеньяны орчмоос Зүүн тэнгис, өөрөөр хэлбэл Японы тэнгис рүү чиглэсэн хэд хэдэн баллистик пуужин илрүүлсэн гэжээ.

Өмнөд Солонгосын арми дахин харвалт хийх магадлалтай тул хяналт, сонор сэрэмжээ чангатгасан гэв. Японы Батлан хамгаалах яам мөн дор хаяж нэг баллистик пуужин байж болзошгүй зүйл харвагдсаныг баталжээ.

Хоёр Солонгосын харилцаа есдүгээр сарын 21-нд Өмнөд Солонгосын хяналтад байдаг Цэрэггүй бүсэд хоёр мина дэлбэрч, гурван цэрэг шархадснаас хойш огцом хурцадсан. Сөүл болон НҮБ-ын хамтарсан мөрдөн шалгалтаар минаг Хойд Солонгос жил гаруйн өмнө булсан гэж дүгнэсэн боловч Пхеньян үүнийг эрс үгүйсгэж байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ыны эгч Ким Ё Жон аравдугаар сарын 3-нд харвасан пуужин бага өндөрт нислэгийн замаа өөрчлөх чадвартай бөгөөд хиймэл оюун ухаан нэвтрүүлсэн гэж мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дараа Сөүл өөрийн үйлдвэрлэсэн анхны гиперсоник гулсагч төхөөрөмжийг амжилттай туршсанаа зарлаж, Ерөнхийлөгчийн тамгын газар энэ нь Солонгосын хойгийн гол объектуудыг онох шинэ саатуулах чадавх гэж онцолжээ.

Сөүл мина дэлбэрсэн хэргийн төлөө уучлалт гуйхыг шаардсан бол Ким Ё Жон үүнийг "жигшүүртэй" хэмээн буруушааж, Өмнөд Солонгосоос эмнэлгийн тоног төхөөрөмж шилжүүлэх төлөвлөгөөг татгалзжээ. Тэрбээр Өмнөд Солонгос харилцаагаа сэргээхийг үнэхээр хүсэж байгаа бол эхлээд дээд зэргийн хүндэтгэл, чин сэтгэлээ харуулах ёстой гэж мэдэгдсэн. 1953 онд Солонгосын дайн энхийн гэрээгээр бус эвлэрлийн хэлэлцээрээр төгссөн тул хоёр улс техникийн хувьд дайны байдалд хэвээр байна.

Эх сурвалж: France 24

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
 
Д.Сумъяабазар: Миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх О.Баасанхүү чамд байхгүйг анхааруулчихъя!
Д.Сумъяабазар: Миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх О.Баасанхүү чамд байхгүйг анхааруулчихъя!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.