
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашиг 3 их наяд төгрөгийн 70 орчим хувийг бүтээн байгуулалтад зарцуулах нэрээр төсөвтөө боож оруулж ирсэн. Гэвч манай редакциас уншигчдын дунд санал асуулга явуулахад, 16 мянган иргэн “Ногдол ашгаа бүтнээр нь авна” гэсэн хариулт өгсөн.
Тэгвэл үүнээс хойш Ерөнхий сайд Н.Учралын байр суурь өөрчлөгдөж “Оюутолгойн ногдол ашгийн хуваарилалтыг олон нийтээс санал асуух байдлаар шийдвэрлэнэ” гэж өнгөрсөн 7 хоногийн байр сууриасаа өөрчлөгдсөн утгатай мэдэгдэл хийв. Тодруулбал, Засгийн газрын 2027 оны төсвийн тодотголын өргөн мэдүүлсэн төсөлд нийт 15 аймагт дотуур байр, 10 аймагт Дулааны цахилгаан станц, Угсаатан зүйн музейд 35 тэрбум төгрөг, Дулааны VI цахилгаан станцын төсөлд 400 тэрбум төгрөг, Боловсролын тоног төхөрөмж 75 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн тоног төхөөрөмж 50 тэрбум гэхчлэн төсөвлөн оруулж ирсэн юм.
Монгол Улс 17 жилийн дараа Оюутолгойгоос ногдол ашиг авах гэж байна. Тэгвэл нэг иргэнд дор хаяж 857 мянган төгрөгийн ногдол ашиг оногдох бөгөөд иргэд энэ удаагийн ногдол ашгаа бүтнээр нь авах сонирхол ихтэй байгаа нь дамжиггүй. Манай улсын хувьд 3,5 сая иргэн хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгаа бүтнээр нь авч байсан удаагүй. Ихэнхдээ том төслүүдэд хөрөнгө оруулах, нийгмийн халамжийн салбарт зарцуулах зэргээр эрх баригчид дураараа шийдвэрлэж ирсээр өдийг хүрсэн түүхтэй.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.