Зүүн бүсийн гишүүн У.Отгонбаяр талыг “там“ болтол шатаав уу?
 

Зүүн бүсийн гишүүн У.Отгонбаяр талыг “там“ болтол шатаав уу?

Монголын зүүн хязгаар болох Дорнод аймагт хээрийн түймэр гарч, түймэр унтраах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уг түймэртэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нэр холбогджээ.

Зүүн бүсээс сонгогдон гарсан У.Отгонбаяр гишүүн гал алдсан гэх "Мобиком" корпорацийнхантай Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабелиар холбосон тухайгаа зарласан. Тэд уг ажлынхаа хүрээнд тухайн бүс нутгийн дархан цаазтай газарт нэвтэрч, үүгээр ч зогсохгүй ан, ав хийсэн гэх бөгөөд төд удалгүй автомашинд нь гал гарч, уг гал хээрийн түймэр болон дэгджээ.

Тус түймрийн улмаас Монгол Улсын зүүн цэг болох Соёлз уул шатсан байна. Мөн Гурван гол, Дуут, Ар болон Өвөр сүмүүд үнсэн товрог болж, хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй онгон зэлүүд газрын нэн ховор ан амьтад хил даван дайжиж эхэлсэн талаар нутгийн иргэд халаглан ярьж, бичих болов.

Сахил хүртээд шал дордов гэдэг шиг шилэн кабельтай болох гэсэн биш тал нутгаа "там" болтол нь шатааж орхиод буй У.Отгонбаяр гишүүн уг бүрэлдэхүүнд байгаагүй гэх мэдэгдэл "Мобиком" корпорациар гаргуулжээ. Гэсэн ч түүнийг тухайн газар байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Дархан цаазат газар дураар авирлан, ан гөрөө хийж, тэр ч бүү хэл албан ажлаа хийж яваа байгаль хамгаалагчийг алдар нэр, албан тушаалаараа далайлган явж одсон эрхмүүд тарьсан хэргийнхээ балгийг хэдэн өмгөөлөгчдөө даатган хотын зүг нисэн одсон гэх.

Хуулийн хүрээнд дээрх этгээдүүд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар ял шийтгүүлж, учирсан хохирлыг барагдуулах учиртай. Гэсэн ч одоогийн байдлаар дээрх этгээдүүд учирсан хохирлыг барагдуулах талаар албан ёсны мэдэгдэлдээ нэг ч үг, үсэг дурдаагүй байна.

No photo description available.

Ж.Сондор

О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
 
Ерөнхий сайд “бантав уу”
Ерөнхий сайд “бантав уу”
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.