Төмөр замын бүтээн байгуулалтад МУХБ-аас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон
 

Төмөр замын бүтээн байгуулалтад МУХБ-аас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны наймдугаар сард олгосон юм.

Тус төмөр замын нээлтийн үеэр Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин шинэ төмөр зам нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээвэр, логистикийн шинэ гарц нээх, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой бөгөөд төслийн үр дүнд урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахын зэрэгцээ 1,000 гаруй байнгын ажлын байр бий болгохыг онцоллоо.

“Мобиком“ корпораци түймэр гарсан асуудлаар дараах мэдэгдлийг хийжээ
“Мобиком“ корпораци түймэр гарсан асуудлаар дараах мэдэгдлийг хийжээ
 
О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.