Х.Нямбаатар: ШАГНАЛ, ШОРОН хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил барьж байна
 

 Х.Нямбаатар: ШАГНАЛ, ШОРОН хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил барьж байна

Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар Б.Баатар 30 хоног цагдан хорих болсонтой холбоотойгоор дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр, "Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд (supreme leader) удирдлагыг 10 жил барьж байна даа. Баатарыг ЭХТА-ийн 19.9 зүйлээр яллагдагчаар татан хорьжээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эв нэгдлийг бусниулсан болжээ.

Нөхөр Баатарын багт ажилладаг залуучууд Бага тэнгэрт баригдсан Ерөнхийлөгчийн тансаг шилтгээний зураг, Тэрэлжид байрлалтай тансаг амралтын газруудын зургийг авсан гэмт хэрэг өдүүлсэн гэнэ. Ийнхүү улс төрийн хэрэгтэн болсон болтой.

Уг нь ЭХТА-ийн 19.9 зүйлд Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдгийг дараах байдлаар тусгажээ. Уншаад бодно биздээ.

19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Б.Жаргалан: О.Цогтгэрэл дарга бүлгийн даргыг сонгох асуудлыг 7 хоног хойшлуулсан
Б.Жаргалан: О.Цогтгэрэл дарга бүлгийн даргыг сонгох асуудлыг 7 хоног хойшлуулсан
 
С.Амарсайхан: Хууль сахиулах байгууллагыг хувьдаа ашигладаг байдлыг шалгах ёстой
С.Амарсайхан: Хууль сахиулах байгууллагыг хувьдаа ашигладаг байдлыг шалгах ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.