С.Цэнгүүн: “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг асар их урсгал зардал нэмж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг асар их урсгал зардал нэмж болохгүй

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн тодотголтой холбоотой зарим шийдвэрүүдээс мэдээллээ.

Энэ тухай тэрээр "Сайн мэдээтэй. Улсын төсвийн тодотголд 28 санал гаргаснаас 11 нь дэмжигдэж, 23.4 тэрбум төгрөг хэмнэх боломж гарлаа.

2026 оны батлагдсан үндсэн төсөвт үлдсэн 10, 11, 12 дугаар сард нэмэлтээр зарцуулахаар тусгасан дүнг тодорхой хувиар буурууллаа.

Цалин, тэтгэвэр нэмэх нэрийн дор “гуя дагаж хүзүү” гэдэг шиг асар их урсгал зардал нэмж болохгүй.

Тухайлбал, шинээр төслийн нэгж үүсгэж, бичиг хэрэг, элдэв оффис, байрны түрээсийн нэрээр урсгал зардлыг өсгөхөөр тусгасан зардлуудыг бууруулах санал оруулж, дэмжүүллээ. Дэмжсэн УИХ гишүүддээ маш их баярлалаа.

Одоо эцсийн хэлэлцүүлэг үлдээд байна" гэв.

Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ
Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.