Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ
 

Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ

Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орж, ахмад настнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шинэ боломж бүрдлээ.

Ахмад настны эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, бие даан амьдрах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, гэр бүл, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь дэмжих юм.

Тиймээс бид ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн, эрт илрүүлэг, эмчилгээ, сэргээн засах тусламжийг уялдуулж, тасралтгүй хүргэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

Цаашид Геронтологийн үндэсний төвийг ахмад настны тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэдэг, судалгаа, шинэ арга туршлагыг нэвтрүүлдэг үндэсний хэмжээний мэргэжлийн төв болгон хөгжүүлэх нь чухал.

Ахмад маань хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай тусламж авч, эрүүл энх, бие даасан, идэвхтэй амьдрах боломжтой байх ёстой" гэв.

Б.Пүрэвдагва: “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө
Б.Пүрэвдагва: “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө
 
Н.Учрал: Иргэд өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирлээ
Н.Учрал: Иргэд өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.