Б.Пүрэвдагва: “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө
 

Б.Пүрэвдагва: “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна. Нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, багш гэр бүл, удирдах ажилтан, шилдэг бүтээлээр түүчээлэгч багш, боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтнуудыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 994 байгууллагад 44 мянган багш, ажилтан ажиллаж, 546 мянган хүүхэд суралцаж байна. Нийслэлийн удирдлагын багийн бодлогын гол цөм нь боловсрол юм. Боловсролын хөрөнгө оруулалтын үр дүнг шинэ барилга, нэмсэн суудлын тоогоор хязгаарлах боломжгүй. Хамгийн орчин үеийн барилга ч дотор нь сэтгэл гарган ажилладаг багшгүй бол хана, дээвэр төдий л зүйл юм. Цаашид бид багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана. “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө” гэлээ.

Энэ үеэр 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж, хүүхэд бүрийн суралцахуйн хөгжлийг хангахад зөвлөн тусалж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэн мэдлэг оюун, эрдэм чадвараараа бусдыгаа манлайлан ажиллаж, амжилтаа үнэлүүлсэн багш, ажилтнуудыг шагналаа.

  • “Сайн зөвлөгч багш”,
  • “Сайн зөвлөгч удирдах ажилтан”,
  • “Pearson” цахимд суурилсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч багш,
  • “Eduten” цахимд суурилсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч багш,
  • “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлэгч багш, “Цахим технологиор түүчээлэгч багш”,
  • “Сайн арга зүйтэй багш”,
  • “Шилдэг бүтээлээр түүчээлэгч багш”,
  • “Мэргэжлийн бүлгийг чиглүүлэгч мэргэжилтэн”,
  • “Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”,
  • “Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч байгууллага”,
  • “Боловсролын салбарын багш гэр бүл”,
  • Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр түвшин ахисан ерөнхий боловсролын сургууль зэрэг 80 багш, удирдах ажилтан, есөн байгууллагыг шагнаж урамшуулав.

Мөн есөн “Багш гэр бүл”-д түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Айчи Нагояа 2026” | А.Адъяасүрэн ХҮРЭЛ медалийн эзэн боллоо
“Айчи Нагояа 2026” | А.Адъяасүрэн ХҮРЭЛ медалийн эзэн боллоо
 
Н.Учрал: Иргэд өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирлээ
Н.Учрал: Иргэд өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.