Япон явсан сайд нар тус бүр 100 мянган ам.доллар гаргасан уу?
 

Япон явсан сайд нар тус бүр 100 мянган ам.доллар гаргасан уу?

Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийсэн айлчлал 280 гаруй бүрэлдэхүүнтэй байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл энэ айлчлалтай холбоотой өөр нэгэн эх сурвалжийн мэдээлэл манай редакцид ирээд байна. Үүнд, Засгийн газрын сайд нар тус бүр 100 мянган ам.доллар гаргаж, айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монгол Ардын намын 21 аймаг, 9 дүүргийн намын дарга, дэд дарга нарыг “спонсорлосон” гэх мэдээлэл юм.

Засгийн газрын сайд нар ийм хэмжээний мөнгийг ямар зорилгоор, ямар эх үүсвэрээс гаргасан талаараа тайлбар, мэдээлэл өгөх үүрэгтэй. Төсвийн мөнгөнөөс уг санхүүжилтийг гаргасан бол бүр ч ноцтой.

Айлчлалын бүрэлдэхүүнд, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, ССАЖ-ын сайд Ж.Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Шадар сайд Т.Доржханд, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тэргүүтэй сайд нар явсан юм.

Т.Бат

Н.Учрал: АН-ын тавьж байгаа шаардлагыг хүлээж ав!
Н.Учрал: АН-ын тавьж байгаа шаардлагыг хүлээж ав!
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.02
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.02
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.