Н.Учрал: АН-ын тавьж байгаа шаардлагыг хүлээж ав!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: АН-ын тавьж байгаа шаардлагыг хүлээж ав!

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб хуралдлаа. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал шатахууны асуудал болон АН-ын тавьсан шаардлагын талаар "Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ.

Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ.

Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэжээ.

Намын даргын үүрэг
Намын даргын үүрэг
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.