Намын даргын үүрэг
 

Намын даргын үүрэг

Улс төрийн нам эвслийн дарга гэдэг онцгой үүрэг хариуцлагатай албан тушаал. Эрх хэмжээ их хэрээр хийх ажил их, намынхны нийт гишүүд дэмжигчдийн өмнө үүрэх хариуцлага том. Монгол Ардын намын Үндсэн дүрмийн 24.2.1.-д “намын дарга нь намын ардчилал, эв нэгдлийг хангана” гэж заажээ. Гэтэл МАН-ын дарга Н.Учрал хоёр хуваагдсан намынхаа илт нэг талд ажиллаж байгаа мэт харагдана. Учир нь тэрээр 38-ын гэгдэх бүлэгт хамаарахаар улс төрийн үйл ажиллагаа, бодлого чиглэлтэй. Намын дарга, цаашлаад улсын “Ерөнхий сайд” гэдэг 300 мянга гаруй гишүүдтэй МАН-ын дотоод эв нэгдлийг хангах бэлгэдэл, чиг үүргийг нэн тэргүүнд тавих ёстой.

Намын дарга Н.Учрал өөрийнх нь талаар мэдээлэл тараасан гэж намын нөхөддөө гомдоод амжсан. Зарим гишүүд Боловсролын сайд Л.Энх-Амгалангаар уучлалт гуйлгахыг шаардахад нүдээ аниад өнгөрсөн нь зөрчлийг бүр ч хурцлав. Үүнтэй зэрэгцээд дотоод зөрчил тэмцэлдээ идэгдсэн хуулийн салбарын сайдыг огцруулж улс төрийн хариуцлага тооцсон. Мэдээж энэ шийдвэр нэг талаар зөв боловч лууван, ташуурын аргыг хослуулна гэдэг удирдагч хүний арга, ухаан, билэг оюун мөн.

Уг нь 12 жил засаглаж эцэстээ улс төрийн хямралд живж буй МАН-ын дарга гэдэг 38:30-ийн эв нэгдлийг хангах тал дээр дугуй ширээний уулзалт зохион байгуулж, намын дотоод уур амьсгалаа зөөллөх тал дээр манлайлагч болж ажиллавал нийгэмд имиж нь зөв харагдмаар.

Эдүгээ өөх ч биш булчирхай ч биш хоёрын хооронд гурвын дунд, улс төрийн салхины урсгал талд нь зогсох Н.Учралд Монгол Ардын намын даргын зангараг дутаж байна.

Б.Өгөдэй

Хятад улс шатахууны экспортоо 10-р сард түр зогсоолоо
Хятад улс шатахууны экспортоо 10-р сард түр зогсоолоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.