
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб хуралдаж, дараах мэдээллийг өглөө. Мэдээллээр Гадаад харилцааны яамнаас олон улсын нөхцөл байдал, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл болон АМГТГ-аас шатахууны татан авалт болоод тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлаар мэдээлэв.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны Газрын дарга Ч.Хишигдалай, "Аравдугаар сард ОХУ-аас 60 мянга орчим тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалгаа баталгаажуулсан. БНХАУ-аас 8 мянган тонн бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Түүнчлэн Солонгос, Сингапураас далайгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Энэ сарын дундуур ирнэ. Нийтдээ 77-78 мянган тонн импортлохоор захиалгаа баталгаажууллаа. Аравдугаар сард батлагдсан хуваарийн дагуу татан авбал АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байна.
Аравдугаар сард өвлийн дизель түлшинд шилждэг. Энэ үед 8-9 дүгээр сард худалдаж авсан дизель түлшээ хэрэглэж дуусгаад өвлийн дизель түлшийг импортоор авна. ОХУ-аас 160 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалгаа баталгаажуулсан. БНХАУ-аас 10 мянга гаруй тонныг авахаар баталгаажуулсан. Бусад эх үүсвэрээс мөн 30-40 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалж байна. Иймд дизель түлшний хувьд ч бидний батлагдсан захиалга хуваарийн дагуу үргэлжилбэл ямар нэг асуудал гарахгүй.
Энэ сард нийтдээ 260-270 мянган тонн бүтээгдэхүүн авна. Үүний 77 мянган тонн нь АИ-92 автобензин байна. Хэрэглээнд хангалттай хүрэхээр захиалсан" гэлээ.
Мөн Шагийн бензиний асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. Автомашин хөлөглөсөн болон мотоциклтой хүмүүс зохион байгуулалттайгаар дарааллыг нэмэгдүүлж, нэг газраас банкаа дүүргээд дараагийн хүнд саванд хийж шагийн үнээр зарж, дараалал буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Хууль хүчний байгууллага шалгаж байна" гэжээ.
.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.