С.Баярцогт: Н.Учрал шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
 

С.Баярцогт: Н.Учрал шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Ерөнхий сайд Н.Учралыг шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухай тэрээр "Засгийн газрыг огцруулах тухай бичиг бидэнд бэлэн байгаа. Бид аль эрт өгвөл өгчих байсан. Гэхдээ Засгийн газрыг ойр ойрхон огцруулаад байх нь буруу юм аа, энэ Засгийн газар чинь олонх болж ажиллаж чадахгүй байна аа. Тиймээс олонх гэдгээ энэ Ерөнхий сайд нь батлаад итгэл үзүүлэх эсэх асуудлаа тавиад цаашаа явъя гэсэн. Гэтэл асуудал ер тавигдахгүй, өмнө нь тавьсан сайд нартаа хариуцлага тооцохгүй асуудлууд байгаа учраас бид улс төрийн зөвлөлөөрөө энэ асуудлаа дахин дүгнээд хэлэлцье гэж байгаа.

Гурав дахь Засгийн газар огцорвол яваандаа ээлжит бус сонгууль руу явна. Тэгвэл монголд парламент дөрвөн жилээр ажиллаж чаддаггүй жишиг тогтоно. Ингэвэл цаашлаад парламентын засаглал утгагүй юм байна, ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг зүйл рүү явна. Энэ нь хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд үндэсний аюулгүй байдлын дархлаа сулрах эрсдэлтэй гэж бид үзэж байгаа учраас эрсдлээ тооцож байгаа. Түүнээс биш болж бүтэхгүй байгаа зүйл маш олон байгаа.

Хариуцлага тооцох ёстой хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй байгаа бол өөрт чинь хариуцлага тооцъё гэдэг зүйл л ярьж байгаа. Үнэхээр Ерөнхий сайдын зүгээс шийдвэртэй алхам хийхгүй байх юм бол бид эцсийн арга хэмжээ болгож Засгийн газрыг огцруулах асуудлаа тавина.

МАН-ын гишүүд хоорондоо хэдэн их наядаар яригдах хулгайгаа ярьж байна. Тэдгээр хүмүүстээ хариуцлага тооц. Тэгээд ажлаа хийгээд цааш явъя" гэлээ.

ДЭЛХИЙН ӨНӨӨДӨР | 2026.10.01
ДЭЛХИЙН ӨНӨӨДӨР | 2026.10.01
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.