Г.Дамдиннямын балаг
 

Г.Дамдиннямын балаг

Эрт урьд цагт шатахуун АИ-92 литр нь 2590 төгрөг, дизель түлш 3140 төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл энэ нь ердөө есөн сарын өмнө буюу 2026 оны нэгдүгээр сард. 2025 оны шинэ засаг бүрдэж эхлэхэд “болно, бүтнэ, чадна” гэдэг амлалт өгч Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдаар тангарагаа өргөсөн. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрч ард иргэд туйлдаж байхад сайд нь Япон улсад айлчлал хийн нөөц сав барих хөрөнгө оруулалтад гарын үсэг зурлаа гэх мэдэгдэл хийж байх нь тэр.

Нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч иргэд машинтай жагсаал хүртэл хийв. Харин сайд нь таг. Шатахууны хомсдол тартагтаа тулах мөч энүүхэнд. Дамдинням сайд өөрийн биеэр “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай” хуулийг өргөн барьсан байдаг. Тус хуулийг батлуулахдаа “лоббидсон” гэх. Уг хуулийн мөн чанар нь шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих хөнгөлттэй зээл олгох зохицуулалт бүхий хууль аж. Энэхүү хууль нь 2025 оны арван хоёрдугаар сард батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө импортлогч ААН 500 тэрбум төгрөгийг хэдийнээ нөөц сав барихаар авсан боловч хэрэгжиж дуусаагүй. Анх 13.5 хувийн хүүтэй байсан уг зээл нь одоо 9 хувийн хүүтэй олгогдож байгаа. Мөн Монголын хэд хэдэн ААН-үүд уг зээлийг авсан. Түүгээр ч барахгүй 20 тэрбум төгрөгийн татаастай гэж байгаа.

Зээл авсан байгууллагууд:

  • Шунхлай 30 тэрбум
  • Петру 10 тэрбум
  • Эрин Ойл 6 тэрбум
  • Мон суль 5 тэрбум 170 сая 500 мянга
  • Сэнчи Ойл 5.1 тэрбум
  • Сод Монгол 3.3 тэрбум 131 сая мөн үүн дээр "Эрдэнэс тавантолгой"-д дизель түлш нийлүүлэх 450 тэрбум төгрөгийн тендерт ганцаараа ороод шалгарсан.
  • Өү Жи Энержи Ойл 2 тэрбум 750 сая,
  • Велком 2 тэрбум 750 сая,
  • Петролайн 2,7 тэрбум интернэйшнл 2,5 тэрбум
  • Морьт говь Ойл 2,5 тэрбум
  • Либра Энержи 2 тэрбум
  • Ди Би Ойл 750 сая,
  • Хөрс авто сервис 397 сая төгрөгийг тус тус арилжааны банкнуудаар дамжуулан авчээ.

Мөн гаднаас импортолж оруулж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүн дээр манай улсын зах зээл дээр 2 тэрбум 500 сая ам.доллар буюу 9 их наяд төгрөг эргэлддэг. Улс өнөөдрийг хүртэл импортын татварыг нь тэглэдэг, татварын хөнгөлөлт оруулдаг, нэг их ашиг оруулдаггүй. Дээрээс нь ААН-үүдийг үнийн хөөрөгдлийг хийх вий гэдгээс дандаа сэргийлж ирсэн. Үүнийг Дамдинням ил тавьчихсан. Ингэхээр Дамдинням сайдын алдаатай бодлого нөлөөлсөн гэвэл буруудахгүй. 2026 оны зургаадугаар сараас шатахууны импорт эрс багасч, нөөц багассан. Орос, Украин дахь дайны нөхцөл байдлын улмаас олон улс газрын тосны нөөцөө бүрдүүлж эхэлсэн. Гэтэл Монголд л энэ бүхэн хэрэгжээгүй. Улам дэвэргэж 50 мянгын талон, тэгш, сондгойгоор явуулах мэт арга ядсан арга хэрэглэж ард түмнээ айдаст хүргэсэн Дамдиннямын буруу. Түүгээр ч барахгүй 2022 онд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед ОХУ-ын “Роснефть” компаниас АИ-92 автобензинийг Монгол Улсад 5 жилийн хугацаанд тогтвортой нөхцөлөөр нийлүүлэх тухай гэрээ 2022 оны 10 дугаар сарын 11-нд албан ёсоор үзэглэгдсэн байдаг. Энэ нь одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа гэсэн үг. Таван жилийн хугацаа хараахан дуусаагүй л байх. Ингэхээр гэрээг хэрэгжүүлж чадаагүй Г.Дамдинням болж таарав. 2022 онд дэлхийн нефтийн үнэ, геополитикийн нөхцөл маш их хэлбэлзэж байсан. Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийн гол эх үүсвэр ОХУ байв одоо ч мөн адил. Тиймээс тэр үед Монгол талын зорилго нь зөвхөн үнэ бууруулах биш, мөн нийлүүлэлтийг урт хугацаанд тасалдуулахгүй байх явдал байсан. Энэ ч утгаараа болж ирсэн бүхэн Г.Дамдиннямын үед болохгүй болов. Тартагтаа тулав. Туйлдав. Тиймээс Г.Дамдинням хариуцлага аа үүр.

Б.АМИ

Корнеллын их сургууль дахь монгол оюутны хэрэг ДАХИН анхаарлын төвд оров
Корнеллын их сургууль дахь монгол оюутны хэрэг ДАХИН анхаарлын төвд оров
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.01
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.01
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.