
АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Корнеллын их сургуульд гарсан бүлэг хүчирхийллийн хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тус сургуулийн долоон оюутан 2024 онд бүлэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан мөн л 2024 онд үйлдэгдсэн монгол оюутны үйлдсэн ижил төрлийн гэмт хэрэг олны анхаарлыг дахин татаад байна.
Тус хоёр гэмт хэрэг 2024 онд үйлдэгдсэн. Мөн ижил төрлийн гэмт хэрэг учир дээрх хэргүүдийг шийдвэрлэх явц зөрүүтэй байгаа нь шүүмжлэл дагуулж эхэлсэн байна.
Уг сургуульд тэтгэлэгээр суралцаж байсан монгол оюутан болох Э.Билгүүн нь 2024 оны есдүгээр сард эмэгтэй оюутны дотуур байранд нэвтэрч, биеэ удирдах чадваргүй байх үед нь бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан. Улмаар 2025 оны 11-р сард нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн бусдын эзэмшилд хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт буруутгагдан, 2026 оны хоёрдугаар сард шүүхээс 8 жилийн хорих ял, 10 жилийн тэнсэн харгалзах ял сонссон.
Харин одоо яригдаж буй “Cornell Seven”-ийн хэрэг 2024 оны 10-р сард гарсан. Залуус эмэгтэй оюутныг мансууруулж, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд уг хэрэгт анх эрүүгийн хэрэг үүсгээгүй. Үүний оронд сургууль дотоод шалгалт хийж, хэрэгт холбогдогчдын хоёрыг нь сургуулиас хөөж, үлдсэн этгээдүүдэд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хэрэг гарснаас хоёр жилийн дараа уг хэргийг дахин сэргээж, прокурорт шилжүүлээд байгаа бөгөөд уг хоёр хэргийг мөрдөн шалгах явцын зөрүү иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэжээ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.