Монгол Улс үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн онгоцны паркийг шинэчлэх хүрээнд Хятадын “C919” онгоцыг авах сонирхолтой байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Шанхай хотноо “COMAC” компанийн төлөөлөлтэй уулзах үеэр энэ талаар ярилцжээ.
Тэрбээр “C919” онгоцоор МИАТ-ийн паркийг өргөжүүлэх эсэх нь нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, аюулгүй байдал болон ашиглалтын шаардлага зэрэг хүчин зүйлээс хамаарна гэж мэдэгдсэн байна.
МИАТ энэ онд 10 Airbus онгоц худалдан авах, мөн нэмэлт Boeing онгоц авах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд цаашид АНУ руу нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: ch-aviation
