Дизель түлшний үнэ түүхэн ДЭЭД хэмжээнд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дизель түлшний үнэ түүхэн ДЭЭД хэмжээнд хүрчээ

Европ болон Америкт дизель түлшний үнэ өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Орос, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн экспорт эрс буурсан нь ийнхүү үнэ өсөхөд голлон нөлөөлжээ.

Саудын Арабын дизель түлшний экспорт хийгддэг Улаан тэнгист нийлүүлэлтийн саатал үүссэнээр Европын дизель түлшний фьючерс үнэ 2026 оны эхэн үеийнхээс хоёр дахин өссөн байна. Kpler-ийн мэдээгээр Ойрх Дорнодын экспорт өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурч, өдөрт 800,000 баррель болжээ.

Украины дрон халдлагын улмаас боловсруулах үйлдвэрүүдийн гарц буурсантай холбогдуулан Орос улс 7-р сараас эхлэн дизель түлшний экспортод хориг тавьсан. Ингэснээр Турк, Бразил зэрэг томоохон импортлогчид өөр нийлүүлэгч хайхаас өөр аргагүйд хүрсэн байна.

Олон улсын энергийн агентлаг (IEA)-ийн мэдээлснээр дэлхийн олон нефть боловсруулах үйлдвэр хэдийнэ бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд цаашид нийлүүлэлт улам багасаж, үнэ нэмэгдэхээс сэргийлэх боломж хомс байгаа аж.

АНУ-д дизель түлшний жижиглэнгийн дундаж үнэ анх удаа галлон нь 6 доллараас давж, рекорд тогтоолоо. Зах зээлийн нөөц сүүлийн 5 нь жилийн дунджаас 15 хувиар бага байна гэх тооцоо гарчээ.

Амстердам-Роттердам-Антверпен дэх боловсруулах болон хадгалах зангилааны нөөц 9-р сарын 10-ны байдлаар жилийн энэ үеийн хамгийн бага түвшиндээ очоод байна.

Харин Азийн дизель түлшний жишиг үнэ баррель нь 180 доллар орчимд хэлбэлзэж байгаа нь дайны өмнөх үеийнхээс хоёр дахин өндөр үзүүлэлт ажээ.

Ж.Сондор

Б.Жавхлан нарын гишүүд ирц будилаантуулав
Б.Жавхлан нарын гишүүд ирц будилаантуулав
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.