Б.Жавхлан нарын гишүүд ирц будилаантуулав
 

Б.Жавхлан нарын гишүүд ирц будилаантуулав

Өнгөрөгч есдүгээр сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хурал зарлагдаж, төсвийн тодотгол, ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг танилцуулах асуудлыг хэлэлцэх байсан боловч ирц бүрдэхгүйн улмаас гурван ч удаагийн хурал хойшлогдоод байгаа билээ.

Үүнээс гадна УИХ-ын чуулганы ирц үнэн бүртгэж байгаа талаар яригдаж байна. Тодруулбал, өчигдөр 18 цагийн байдлаар УИХ-ын чуулганд 63 гишүүн ирцээ өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан өглөө 09:28 минутад ирцээ бүртгүүлж, 13 цагт Монголоос нисэхээр онгоцонд суусан байсан нь маргаан дагуулжээ.

Учир нь чуулган 14 цагт эхэлсэн гэтэл Б.Жавхлан тэргүүтэй зарим УИХ-ын гишүүд 13 цагт Монголоос ниссэн талаар цахим хуудасдаа нийтэлсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож байгаа. Энэ хүрээнд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Д.Ганмаа нар нь Ерөнхийлөгчийг дагалдан тус чуулганд төлөөлөгчөөр явсан байна.

Харин тус гишүүдийн 14 цагийн бүртгэл хүчинтэй хэвээр 18 цаг хүртэл байв. Ингэхээр УИХ-ын гишүүд өөрсдөө байхгүй мөртлөө ирцэнд орж, хууль баталдаг байх нь. Нэг үгээр ард түмнийг төлөөлөөд хууль батла гэж байхад "хуруугаа дараад" хувь, хувьсгалын ажлаа амжуулдаг байж. Хууль батлах явцад өөрсдийн биеэр оролцоогүй УИХ-ын гишүүд хэрхэн, юуг харж тухайн хуулийг баталдаг болж таарав.

Иймээс УИХ-ын ирцийн асуудалд олон нийт анхаарлаа хандуулж, дүрэм журмыг шинэчлэх шаардлагатайг сануулж байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг "хий" эргэж буй нөхөд олон бололтой.

С.ЭНХ

Татвараа бодитоор бууруул, Ерөнхий сайд аа!
Татвараа бодитоор бууруул, Ерөнхий сайд аа!
 
“Шинжлэх ухааны хамгийн инээдтэй” шагналын эзэд тодорлоо
“Шинжлэх ухааны хамгийн инээдтэй” шагналын эзэд тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.