Монголын цэргийн алба хаагчид Катарт араб хэл сурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын цэргийн алба хаагчид Катарт араб хэл сурна

Катарын Зэвсэгт хүчний Хэлний хүрээлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд Монголын цэргийн алба хаагчдад араб хэлний сургалт зохион байгуулах, хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэнэ. Тус гэрээнд Монголын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баатар, Катарын талаас Зэвсэгт хүчний Хэлний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Халид Хамад Аль-Кааби нар гарын үсэг зурсан байна.
Катарын талын мэдээлснээр уг хэлэлцээр нь хоёр улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хэлний мэдлэг, хүний нөөцийг чадавхижуулах сургалт тун ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Qatar Tribune

30-ийн бүлгийн зарим гишүүд “урвасан” уу?
30-ийн бүлгийн зарим гишүүд “урвасан” уу?
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.