
УИХ-ын чуулган гурван удаагийн хуралдах тов зарласан боловч нэг ч удаа хуралдаж чадсангүй. Учир нь УИХ дахь олонх буюу МАН-ын бүлгийн доторх хагарал ил гарч дотоод уур амьсгал хүндэрснийг илтгэх “тулаан” өнөөдөр түмний нүдэн дээр өрнөж байна.
Өөрөөр хэлбэл олны мэддэгээр 30-ийн бүлэг, 38-ийн бүлэг гэгддэг болсон тэдний хэрүүл тэмцэл ил цагаандаа гарсан. УИХ-ын ирц бүрдсэн бол өнөөдөр Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар танилцуулах байсан. Гэтэл гурван удаагийн чуулган бүтэлгүйтэв. Гэхдээ 38-ийн бүлэг давуу тал өндөр харагдана. Учир нь чуулганы ирцээр 30-ийн бүлгийн зарим нэг гишүүд ирцээ бүртгүүлснээс тэгж ойлгож болохоор байна.
Тухайлбал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ж.Алдаржавхлан, Б.Уянга, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар ирцээ өгсөн бөгөөд 30-ийн бүлгийн эсрэг байгаа байр сууриа ийнхүү илэрхийлж байгаа бололтой. Ардчилсан нам болоод МАН-ын 30-ийн бүлгийнхэн УИХ-д бойкот хийж хуралдаа оролцохгүй байгаа нь хэн бүхэнд ил болсон. 30-ийн бүлэг бутрах магадлал үүссэн үү, эсвэл Я.Содбаатарын хөөх мэдэгдлээс айв уу. Ямар ч гэсэн эдгээр 30-ийн бүлэгт хамаарагддаг дээрх гишүүд “дуулгавартайгаар” ирцээ өгч харагдана.
Б.АМИ