Увс аймагт баавгай агнах зөвшөөрөл хүсжээ
 

Увс аймагт баавгай агнах зөвшөөрөл хүсжээ

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатын орлогч С.Анхбаяр баавгай агнах зөвшөөрөл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүсжээ.

Тус аймгийн 7 суманд баавгай орж ирсэн нь батлагдаад байгаа бөгөөд тус аймаг ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгээс хүрэн баавгайн шилжилт хөдөлгөөн, байршлыг тогтоох, хяналт мониторинг хийх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаа аж.

Гэвч хүрэн баавгай нь айл өрх, суурьшлын бүсэд давтамжтай нэвтрэх, хүн болон малд ойртох зэргээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул учруулах өндөр эрсдэлтэй нөхцөл үүсэж, үргээх, барих, шилжүүлэн нутагшуулах зэрэг бусад боломжит арга хэмжээгээр эрсдэлийг арилгах боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа тул зайлшгүй тохиолдолд баавгай агнах зөвшөөрөл хүсээд байна.

Буриадын сонгуульд ОХУ-ын Баатар Дашибал Мункожаргалов тэргүүлэв
Буриадын сонгуульд ОХУ-ын Баатар Дашибал Мункожаргалов тэргүүлэв
 
30-ийн бүлгийн зарим гишүүд “урвасан” уу?
30-ийн бүлгийн зарим гишүүд “урвасан” уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.