Буриадын сонгуульд ОХУ-ын Баатар Дашибал Мункожаргалов тэргүүлэв
 

Буриадын сонгуульд ОХУ-ын Баатар Дашибал Мункожаргалов тэргүүлэв

Буриадын тэргүүн Алексей Цыденов тус бүгд найрамдах улсын Төрийн Думын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулжээ. Одоогоор сонгуулийн албан ёсны эцсийн дүн гараагүй байгаа аж.
Урьдчилсан мэдээллээр “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшсэн, ОХУ-ын Баатар Дашибал Мункожаргалов Буриадын нэг мандаттай тойрогт өрсөлдсөн зургаан нэр дэвшигчээс 50.6 хувийн санал авчээ.

Мөн Алексей Цыденовын мэдээлснээр “Нэгдсэн Орос” нам Буриадад 51.1 хувийн санал авсан нь 2021 оны Төрийн Думын сонгуулийн үзүүлэлтээс 8.5 хувийн хувиар өссөн байна. Сонгогчдын ирц 2021 онд 45 хувь байсан бол энэ удаа 49.7 хувь хүрчээ.
Тэрээр сонгуулийн эцсийн дүнг одоогоор Буриадын Сонгуулийн хороо албан ёсоор баталгаажуулаагүй байгааг мөн онцолсон байна.


Эх сурвалж: Айст Глобал ТВ

УИХ-ын чуулганы ИРЦ дахиад бүрдсэнгүй
УИХ-ын чуулганы ИРЦ дахиад бүрдсэнгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.