Булган аймгийн АН-ын дарга Г.Ганбаатар “хуурамч“ дипломтой нь илрэв
 

Булган аймгийн АН-ын дарга Г.Ганбаатар “хуурамч“ дипломтой нь илрэв

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Ганбаатарт холбогдох асуудлын талаар мэдэгдэл хийжээ.

Тэрээр Г.Ганбаатарын ШУТИС-ийн диплом өөр хүний нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон тухай мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд:

Булган аймгийн Ардчилсан намын дарга Г.Ганбаатар та удаа дараа Монгол Ардын Намын нэр хүндэд халдаж, манай намын гишүүд дэмжигчид, сонгуульт албан тушаалтнуудыг зүй бусаар сошиал орчинд доромжилж байгаад Булган аймгийн Монгол Ардын намын даргын хувьд дараах мэдэгдлийг хүргэж байна.

Монгол улсын тусгаар тогтнолын тулах багана болсон Монгол Ардын нам нь ямар ч баримтгүйгээр нэг ч иргэн болон албан тушаалтныг гүтгэх, харлуулах, доромжлох зэргээр үйлдэл гаргаж байгаагүй болно.

Таны ШУТИС-ийг “Иргэний ба үйлдвэрлэлийн барилга” мэргэжлээр төгссөн гэх баклаврын диплом нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгааг нягталж, хариуцлага тооцохыг хүссэн иргэний гомдол аймгийн Засаг дарга миний нэр дээр ирүүлснийг харьяаллын дагуу Булган аймгийн төрийн албаны зөвлөлд шилжүүлж, тухайн сургуулиас албан ёсны хариу авахад “бүртгэлгүй” бөгөөд үнэхээр өөр хүний нэр дээр байгаа гэсэн албан ёсны хариу ирүүлсэн тул хуулийн байгууллагад хүргүүлээд байна.

Булган аймгийн Ардчилсан намын дарга Г.Ганбаатар таны өөрийн хариуцлагагүй байдлын үүднээс их сургуулиа төгсөөгүйд, мөн дээрх хууль бус хуурамч баримт бичгээр 18 жил нам, төрийн байгууллагад ажилласанд манай намын 1 ч гишүүн, албан тушаалтан буруугүй тул дахиж улс төржүүлэн бусдад буруугаа чиглүүлэхгүй байхыг хүсье.

Булган аймгийн Монгол Ардын Намын дарга Д.Пүрэв-Очир гэжээ.

May be an image of text

May be an image of text

Юн Сог Ёлийн сонгуулийн судалгаа авсан хэрэгт 4 жилийн ХОРИХ ЯЛ төлөвлөжээ
Юн Сог Ёлийн сонгуулийн судалгаа авсан хэрэгт 4 жилийн ХОРИХ ЯЛ төлөвлөжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.