Юн Сог Ёлийн сонгуулийн судалгаа авсан хэрэгт 4 жилийн ХОРИХ ЯЛ төлөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Юн Сог Ёлийн сонгуулийн судалгаа авсан хэрэгт 4 жилийн ХОРИХ ЯЛ төлөвлөжээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр болж өнгөрсөн давж заалдах шатны шүүх хурлын үеэр тусгай прокурорын баг БНСУ-ын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёльд 4 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ.

Юн Сог Ёль нь 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал хураалтын санал асуулга хувьдаа авсан бөгөөд уг хэрэгт 4 жилийн хорих ял, мөн 137.2 сая воны торгууль ногдуулах хүсэлт гаргажээ.

Тэрээр эхнэрийнхээ хамтаар 2021 оны зургаадугаар сараас 2022 оны гуравдугаар сар хүртэл Мён Тэ Гюн гэх эрхмээс нийт 58 удаа 270 сая воны үнэ бүхий санал асуулга хүлээн авчээ.

Уг хэрэгт Юн Сог Ёлийн эхнэр мөн холбогдоод байгаа бөгөөд түүнд холбогдох эцсийн шийдвэрийг Дээд шүүхээс гаргах аж.

273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна
273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.