
Өнөөдөр төсвийн тодотголтой холбоотойгоор Төсвийн байнгын хорооны хуралдаантай байв. Гэвч хуралдсангүй. “Төрийн ордонд төрийн түшээд бараг алга” сэтгүүлчид мэдээллээд эхэлжээ.
Ерөнхий сайд Н.Учралын өчигдрийн асуудалтай холбоотойгоор улстөрчид гадуур бүлэг бүлгээрээ уулзалдаж эхэлжээ. Ингэснээр яаралтай зарласан ээлжит бус чуулган ч хамаагүй болж, Засгийн газрыг унагах, эсвэл хамгаалах асуудал нь эрэмбээрээ чухалд хамаарах болов. Гэхдээ хамгийн чухал нь дараагийн Ерөнхий сайдын нэр юм. Ордонд ниссэн нэг бор шувуу бол Сангийн сайд Б.Жавхлан удахгүй Ерөнхий сайд болох нь гэсэн шуум. Түүний нэр эртнээс яригдсан бөгөөд энэ удаагийн хагарал бүр ч баталгаатай болгосон гэх.
Сураг сонсвол МАН-ын 38 болон 30-ийн бүлэгийнхэн өчигдөр хоёр хуваагдан томоохон уулзалт хийсэн байна. Эрх барьж буй 38-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн сонгуулиас дундын харилцаа муудаж, хэд хуваагдаад байгааг манай сайт мэдээлж байсан. Бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхий сайд Н.Учралын хугацаа дууссан гэж үзэж байгаа гэнэ.
Үүнд МАН-ын том кадруудаас хамгийн их баярлаж, хөөрч байгаа хүн нь Сангийн сайд асан Б. Жавхлан гэнэ. Тэрээр өчигдөр өөрийн хүмүүстэй уулзахдаа энэ тухай ярилцсан гэнэ.
Н.Ука
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.