Ерөнхийлөгчийн фитнесс бичлэг олон улсад “од болов“
 

Ерөнхийлөгчийн фитнесс бичлэг олон улсад “од болов“

58 настай Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх цэргийн ангид зочлох үеэрээ хүндийн өргөлтийн дасгал хийж буй бичлэг олон улсын цахим орчинд хүчтэй тархаж, хэдэн зуун мянган үзэлттэй болж, гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

Тус бичлэгийг олон улсын мэдээллийн Clash Report хуудас X платформд нийтэлж, “Монголын Ерөнхийлөгч Хүрэлсүх 100 кг-ыг 20 удаа шахлаа” хэмээн онцолсон байна.

Бичлэгт Ерөнхийлөгч Хүрэлсүх цэргийн ангид ажиллах үеэрээ бэлтгэлийн заалтай танилцаж, улмаар хүрэм, цагаа тайлан цээж шахалт дасгал хийснийг Монголчууд бүгд мэднэ.

Энэхүү бичлэг богино хугацаанд олон улсын сошиал орчинд тархаж, АНУ болон Европын хэвлэлүүдэд хүртэл мэдээлэгдсэн байна. Тухайлбал, BroBible Ерөнхийлөгчийг “дэлхийн хамгийн хүчтэй ерөнхийлөгч байж магадгүй” хэмээн онцолжээ.

Мөн Энэтхэгийн Asianet News уг бичлэгийг тусгайлан мэдээлж, “58 настай Монголын Ерөнхийлөгч үнэхээр 100 кг-ыг 20 удаа шахсан уу?” хэмээн олон нийтийн дунд өрнөж буй жингийн маргааныг хүртэл хөндсөн байна.

У. Хүрэлсүх хэдэн кг-ыг өргөсөн тухай маргаан ч гарчээ. Зарим хэрэглэгч бичлэгт харагдах туухайнууд 15 кг-ын жинтэй мэт харагдаж байгаа тул нийт жин 80 кг орчим байсан байж болохыг тооцоолсон байна.

Гадаадын хэвлэлүүд мөн Хүрэлсүхийг өмнө нь Монголын Зэвсэгт хүчинд алба хааж байсан, мотоцикл сонирхдог, Монголын “Harley Davidson” клубыг үүсгэн байгуулсан, хөгжмийн хамтлагт гитар тоглодог, түүний өмнөх Ерөнхийлөгч нь самбо бөхийн аварга байсан гэх мэтээр мэдээлжээ.

Н.Ука

Николас Маес: “Монгол Улс 2030 он гэхэд хэдэн сая фунт уран үйлдвэрлэнэ”
Николас Маес: “Монгол Улс 2030 он гэхэд хэдэн сая фунт уран үйлдвэрлэнэ”
 
Хотын дарга Б.Пүрэвдагва түгжрэлийг “ингэж“ шийднэ гэв
Хотын дарга Б.Пүрэвдагва түгжрэлийг “ингэж“ шийднэ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.